НҮБ-аас
гаргасан анхан шатны илтгэлд Газын зурвасыг сэргээн босгох ажилд
одоогийн байдлаар 330 сая ам.доллар зарцуулах хэрэгтэйг мэдэгдсэн байна.
НҮБ-ын
Тусламжийн болон Үйл Ажиллагааны агентлаг энэхүү мэдэгдэлдээ эвдэрч
сүйдсэн байшин барилгуудыг болон, Газын зурвас дахь өөрийн албан байрыг
сэргээн засварлахад юуны түрүүнд зарцуулах ажээ.
Энэхүү
мөнгөн хөрөнгийг мөн Газын зурвасын оршин суугчдад хоол хүнсээр
хангадахад, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт үйл ажиллагааг
нь сэргээхэд зориулах аж.
Хүмүүнлэгийн
тусламжийн ажилтнуудын хэлж байгаагаар хохирлын тоо хэмжээг тооцож
гаргасан ч энэхүү тоо хоёр, гурав дахин өсч болзошгүй гэнэ.
НҮБ-ын
тусламжийн эл байгууллага нь энэхүү зурваст байрлах 200 мянга гаруй
хүүхдийг сургаж, 8400 гаруй багш нарыг ажлын байраар хангадаг 214
сургуулийн үйл ажиллагааг явуулах хариуцлагыг хүлээж байгаа юм. Үүнээс
гадна 19 эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн
байдалд оруулах ёстой ажээ.