Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:43 AM
Main » 2009 » 1-р сар » 22 » Их Британийн Нэгдсэн Вант улсад ажилгүйдлийн тоо 1,92 саяд хүрчээ
11:45 AM
Их Британийн Нэгдсэн Вант улсад ажилгүйдлийн тоо 1,92 саяд хүрчээ
Их Британийн Нэгдсэн Вант улсад ажилгүйдлийн тоо 1,92 саяд хүрчээ
Дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хямрал нь олон пүүс корпорациудыг мянга мянган ажилчдаа халхад хүргээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд Их Британийн улсууд хүртэл эдийн засгийн хүндхэн байдалд ороод байна.

Их Британийн Нэгдсэн Вант улсад есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл гурван сарын дотор ажилгүйдлийн тоо 131,000-аар нэмэгдсэн буюу 1,92 саяд хүрчээ. Энэ нь 1997 оноос хойш анх удаа огцом өссөн үзүүлэлт юм байна.

Хөдөлмөр зуучийн төвд хандсан хүний тоо арванхоёрдугаар сард 77,900-аас 1,16 саяд хүрсэн тухай үндэсний статистикийн газраас мэдээлжээ.

“Ажилгүйдэл ийнхүү газар авч байгаа нь бидний хувьд тун харамсалтай байна” хэмээн тэргүүн сайд хэлсэн байна. Сөрөг хүчний удирдагч Дэвид Камэрон хэлэхдээ “Британи эдийн засгийн хар өдрүүдтэй хэдийнээ нүүр тулжээ” гэжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ “Энэ засгийн газрын улс төрийн бодлогод үнэхээр найдвар алга” гэсэн байна.

Сүүлийн гурван сард ажилгүйчүүдийн тоо 45 хувьд хүрсэн бөгөөд тэдний ихэнхийг 25-аас доош насныхан эзэлж байгаа гэнэ.
Category: forex news | Views: 1117 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]