Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:25 AM
Main » 2009 » 1-р сар » 20 » ОХУ, Украин байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа
11:43 AM
ОХУ, Украин байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа

 ОХУ-ын байгалийн хийн хамгийн том компани болох “Газпром” болон Украины “Нафтогаз” компаниуд даваа гаригт байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурснаар Орос улсаас Украинд болоод Европын улсууд руу байгалийн хий нийлүүлэх боломжтой боллоо.

ОХУ болон Украины ерөнхий сайд нар болох Владимир Путин, Юлия Тимощенко нар Оросын Засгийн газрын ордны Цагаан танхимд энэхүү гарын үсэг зурах ёслолын үед байлцжээ.

Шинэ гэрээгээр арван жилийн турш ОХУ нь Украин руу байгалийн хий нийлүүлэх, мөн эл улсаар дамжуулж байгалийн хийгээ Европын улс орнууд руу нийлүүлэх заалтууд орсон юм.  Гарын үсэг зурах ёслолын дараа Путин удахгүй хэд хоногийн дараанаас л “Газпром” компани Украинаар дамжуулан Европын улс орнууд хэрэгцээтэй байгалийн хийг нь түгээж  эхэлнэ гэж онцлон тэмдэглэжээ.

Харин Украины ерөнхий сайд хатагтай Тимощенко энэхүү “гэрээний нөхцөлүүд Украин улсын хувьд маш ашигтайгаар тусч байгаа. Тийм ч учир хойшдоо байнга тохиолддог байгалийн хийн нийлүүлэлт тасалдах явдал гарахгүй ээ. ОХУ-ын нийлүүлсэн хий манай улсын дамжуулах цооногоор ормогцоо л очих ёстой газрууддаа буюу Европын улс орнууд руу очих болно. Москвад хийгдсэн энэ гэрээнд аливаа хийсвэр заалт ороогүй бөгөөд дараа дараагийн жилүүдэд ямар нэгэн зөрчил , элдэв асуудал гарахгүй гэдгийг баталсан итгэлтэй байдлыг бидэнд олгож байгаа” гэжээ.

Путин болон Тимощенко нарын ням гаригт мэдэгдсэн хэлцлийн дагуу шинэ гэрээнд ОХУ хийн үнээ Украинд Европын үнийн жишгээр худалдаалах бөгөөд 2009 онд 20 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ. Харин үүний хариуд Украины тал байгалийн хийг дамжуулах үнэ өртгөө хэвээр байлгах аж.

Украины Засгийн газар маргааш нөгөөдрөөс ОХУ-д төлөх байгалийн хийн жинхэнэ үнийг зарлах гэнэ.

Интерфакс мэдээллийн агентлагийн мэдэгдсэнээр хийн үнийг эхний гурван сарын байдлаар тооцоох бөгөөд 1000 куб метр тутамд ойролцоогоор 360 ам.доллар төлөх аж. Энэхүү  үнэ нь цааш хоёрдугаар болон гуравдугаар хагаст дэлхийн цахилгаан энергийн зах зээл уналтад ороход зэрэгцэн буурах ажээ.

Category: world news | Views: 794 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]