Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:20 AM
Main » 2009 » 1-р сар » 19 » Барак Обамагаас 95 дахин өндөр цалин
12:43 PM
Барак Обамагаас 95 дахин өндөр цалин

Обамагаас 95 дахин өндөр цалин
Брак Обамагийн Америкийн Ерөнхийлөгч болохдоо авах цалингаас 26настай Бразилийн хөл бөмбөгчин Кака 95 дахин өндөр цалин авах хэлэлцээр яригдаж байна.

Италийн “Эй Си Милан” багийн хагас хамгаалагч Какад долоо хоногийн 500000 фунт стерлинг (726000 ам.доллар)-ийн цалинг Английн “Манчастер Сити” баг санал болгож байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос түгэх болжээ.

“Манчестер Сити” багын албаны хүмүүс яриа хэлэлцээр эд явагдаж байгаа гэж байгаач Италийн Mediaset веб сайтын мэдээлж байгаагаар Кака энэ саналыг хүлээж авахгүй гэнэ.

Энэ нөхцөлийг хүлээж авахгүй байсан ч уг санал нь олны анхаарлыг татдаг албан тушаалтнуудын цалингаас эрс өндөр юм.

Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч долоо хоногт дунджаар 7690 ам.доллар авч байхад Английн Ерөнхий сайд Голдон Браун 5233 ам.доллар авдаг байна.

Та эдгээр цалинг юу гэж бодож байна? Хөл бөмбөгчин дэлхийн удирдагчидаас өндөр цалин авч болох уу?
Төрөл бүрийн ажлын хооронд нь харьцуулсан харьцаа нь хөл бөмбөгчид болон мэргэжлийн тамирчид бусад ажлаас хэр өндөр цалин авдагийг харуулж байна.

Долоо хоногийн дундаж орлого    
АНУ-ын Ерөнхийлөгч: $7690
Британийн Ерөнхий сайд Голдон Браун: $5233
Британийн I зэргийн сувилагч: $567,
Би-Би-Си-гийн ерөнхий захирал: $22800
АНУ-ын дундаж багш: $915
FIFA-гийн 2008 оны шилдэг хөл бөмбөгчин Кристиано Роналдо: $177345
Авто машины уралдааны дэлхийн аврага Левис Хамилтон: $391593
Какад санал болож байгаа цалин: $726881

Хэрвээ Какагийн хэлэлцээр бүтэх юм бол тэрбээр одоогоор “Манчестер Сити”-ын хамгийн өндөр цалинтай Робинхогоос гурав дахин өндөр орлоготой болох аж.

“Манчестер Сити” багийг эзэмшдэг 22 миллиард ам.долларын хөрөнгөтэй Абу Дабигийн тэрбумтан Шэйк Мансор бин Заед Ал Наяаньд цалин өгөх нь тийм ч том асуудал биш болов уу.

"Эй Си Милан" дахь Какагийн одоогийн цалин нь 208000 ам.доллар юм байна.
Category: world news | Views: 925 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]