Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:34 AM
Main » 2009 » 1-р сар » 19 » “Advanced Micro Devices” буюу “AMD” хувьцаат компани 1100 ажилчдаа халахаар болов
12:39 PM
“Advanced Micro Devices” буюу “AMD” хувьцаат компани 1100 ажилчдаа халахаар болов

 “Advanced Micro Devices” буюу “AMD” хувьцаат компани 1100 ажилчдаа халж, ажилчдынхаа цалинд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Тус компани график чип үйлдвэрлэгч “ATI” компанийг 3.17 тэрбум ам.доллараар худалдан авах гэж буйтай холбоотой 622 сая ам.долларын хэмнэлт хийх шаардлагатай болсон байна.
Компьютерийн чипийн зах зээлд “Intel” корпорацийн дараа томоохон байр суурь эзэлдэг “AMD” компани мэдэгдэхдээ Хойд Америк дахь топ хоёр гүйцэтгэх захирлынхаа цалинг 20 хувь, доод албан тушаалын ажилчдынхаа цалинг тав хүртэлх хувиар хасч, бусад бүс нутаг дахь сайн дурын ажилчдынхаа цалин хөлсийг мөн хасах болжээ. Уг хэмнэлтийн хүрээнд компанийн захирал Хектор Руиз, ерөнхий гүйцэтгэх захирал Дирк Мейер нарын цалин 20 хувиар багасах бөгөөд АНУ болон Канадын салбарын дэд ерөнхийлөгч болон түүнээс дээш албан тушаалын ажилчдын цалин 15 хувиар хасагдах юм байна. Түүнчлэн Хойд Америкийн илүү цагийн хөлс авдаггүй ажилчдын цалин 10 хувиар, илүү цагаар ажилладаг ажилчдын цалин таван хувиар багасч байгаа ажээ.
Ажилчдынхаа цалинг хасч, орон тооны цомхотгол хийснээр компани хэдий хэмжээний мөнгө  хэмнэх талаар компанийн удирдлага мэдээлээгүй байна. Хамгийн сүүлийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр “AMD” компанийн хувьцааны үнэ нэг хувиар буюу гурван центээр буурч, 2.29 ам.доллараар зарагдсан бөгөөд 2008 он гарснаас хойш компанийн хувьцааны үнэ бараг 70 хувиар буурчээ. Компанийн үндсэн бүтээгдэхүүн болох компьютерийн чипний эрэлт багасч байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа аж.
Category: world news | Views: 838 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]