Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:23 AM
Main » 2009 » 1-р сар » 19 » Европын холбоо байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхийг хүлээсээр байна
12:38 PM
Европын холбоо байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхийг хүлээсээр байна

Европын холбоо ОХУ, Украин улсууд байгалийн хий нийлүүлэх гэрээгээ  дахин хийхийг сайшааж байгаа боловч,  хийг дахин нийлүүлж эхлэхээс нааш асуудал бүр мөсөн шийдэгдэхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Бямба гаригийн үдэш хэлцэлд хүрсэн хоёр улсын ерөнхий сайд нар байгалийн хийн компаниуд нь хамгийн сүүлийн нарийн асуудлуудыг шийдвэрлэсний дараа тун удахгүй гарын үсэг зурна гэдэгтээ итгэлтэй байна.

ОХУ-н ерөнхий сайд Владимир Путин, Украины ерөнхий сайд Юлия Тимощенко нар Москва хотноо марафоны тэмцээн зохиогдож байх үед энэ талаар ярилцсан бөгөөд хэлэлцээрийн дагуу Украин улс дараа жилээс эхлэн Европын зах зээлийн ханшаар ОХУ-д хийн үнийг төлөх ажээ.

Мөн энэ жилээс Украин нь хийн илүү үнэ төлж эхлэх агаад Оросын нийлүүлж байгаа хийг Европын улсууд руу 2008 оны зах зээлийн ханшаар нийлүүлэх учраас 20 хувийн хөнгөлөлтийг ч  эдлэх ажээ.

Харин хоёр улсын хоорондоо төлөх үнийн ханш ямар байх нь тодорхойгүй байна.

Өчигдөр оройн байдлаар гэхэд гэрээний төслийн талаарх ямар нэгэн албан ёсны мэдэгдлийг Украины ерөнхийлөгч ноён Тимощенко хийгээгүй байжээ.

Харин Европын холбоог одоогоор удирдаж байгаа Чехийн улсын Аж үйлдвэрийн сайд Мартин Риман хэлэхдээ ОХУ, Украин улсуудын төлөөлөгчид  ням гаригт хэлэлцээр хийж хий нийлүүлэх ажиллагаанд дэвшил гаргасанд бид их баярлаж байгаа ч асуудалд илүү бодитойгоор хандаж байгаа. Сүүлийн хэд хоногийн турш бид тиймэрхүү хэлцэл олныг л харлаа. Европын холбооны хувьд хийн нийлүүлэлтээ хүлээн авсан тохиолдолд л сая нэг итгэх болно гэжээ.

Ерөнхий сайд хатагтай Тимощенкогийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр  Оросын Газпром , Украины Нафтагаз компаниуд гэрээнийхээ сүүлийн зөвшилцөлд хүрсэн тохиолдолд ерөнхий сайд өнөөдөр Москва руу буцаж нисэх ажээ.

Итар тасс мэдээллийн агентлагт  нэрээ нууцалсан нэгэн засгийн газрын гишүүний хэлж байгаагаар өнөөдөр Путин ОХУ-г төлөөлж байгалийн хий нийлүүлэх эл гэрээнд гарын үсэг зурах гэнэ. Энэхүү байгалийн хий нийлүүлэх асуудалд Европын 20 гаруй орнууд өртөж хохирсон билээ.   

Category: world news | Views: 873 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]