Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:31 AM
Main » 2009 » 1-р сар » 19 » Израилчууд Газын зурвасыг орхино
12:37 PM
Израилчууд Газын зурвасыг орхино

 Израил болон Хамасын удирдлагууд дайны галаа зогсоох болсноо тунхагласны дараахан буюу өчигдөр  Израилийн ерөнхий сайд Эхуд Олмерт энхийн гэрээг хийсэн л бол цэргүүдээ Газын зурвасаас татна гэдгээ баталсан байна.

Тэрбээр өөрийн биеэр оролцож  Европын улсуудын удирдагч нартай уулзсан хэлэлцээрийнхээ үеэр “ Израилийн өмнөд хэсэг аюулгүй байгааг баталгаажуулсныхаа дараа Газын зурвасыг орхих бодолтой байна. Бид анхнаасаа Газын зурвасыг эзлэх зорилгоор дайраагүй ээ. Тиймээс ч бидэнд тэнд үлдэх шаардлага, сонирхол алга байна.”  хэмээжээ.

Израилийн Батлан хамгаалах яам Газын зурвасаас цэргүүдээ татаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хичнэээн цэрэг эх орондоо ирсэн мөн хэзээ бүрэн татаж дуусахаа хэлээгүй байна.

Хамгийн анх Израилийн цэргүүдийг Израил Хамасын тал долоо хоног дайны галыг зогсоох  хэлэлцээр хийсний дараа татаж эхэлжээ.

Гэвч энэхүү энхий палестинчууд Израилийн өмнөд хэсэг рүү 15 пуужингаар нисгэж, хоёр хүнийг бэртээжээ. Харин Израилийн цэргүүд  цэргийн хаалттай бүсэд нэвтэрсэн хэмээн Палестиний нэгэн фермерчнийг толгойд нь буудан амь насыг нь хөнөөжээ.

Их Британи, Франц, Герман, Итали, болон Чех улсын тэргүүнүүдтэй уулзсан хэлэлцээрийнхээ үед Эхуд Олмерт  тэдний тусламжид баярласан талархсанаа илэрхийлээд энх тайвныг бий болгоно гэдгээ амласан байна. 

Category: world news | Views: 995 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]