Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:41 AM
Main » 2009 » 1-р сар » 18 » Ерөнхий сайдууд байгалийн хийн транзитийг сэргээхээр амлав
4:58 PM
Ерөнхий сайдууд байгалийн хийн транзитийг сэргээхээр амлав

 Украинаар дамжин Европт нийлүүлэгдэх Оросын байгалийн хийн урсгалыг энэ сарын 19-нд сэргээж магадгүй байна.

Украины ерөнхий сайд Юлия Тимошенкотай хэлэлцээр хийж дуусаад энэ тухай Оросын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдсэн юм. Ерөнхий сайдуудын хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Юлия Тимошенко “хоёр орны ерөнхий сайд  нар “Газпром” ба “Нафтогаз” компаниудын удирдлагад зохих бичиг баримтыг яаралтай бэлтгэх үүрэг өгсөн” гэж хэлэв. Эдгээр бичиг баримтад гарын үсэг зурсаны дараа байгалийн хийн нийлүүлэлтийг бүрэн сэргээнэ гэж Тимошенко мэдэгджээ. Харилцан ойлголцолд хүрч, үр дүнтэй ажиллалаа гэж тэр онцолсон байна.

Украиныг Оросын байгалийн хийгээр хангахын хувьд бол талууд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “үнийн Европын томьёололд орох, 2009 оны хувьд Оросын байгалийн хийг Украины хоолойгоор дамжуулж байсан 2008 оны үнийн төвшинг барих нөхцөлд 20 хувийн хөнгөлөлттөйгөөр худалдахаар болсон тухай В.Путин хэлжээ. Оросын талаас өмнө нь гаргаж байсан 1000 шоо метр хийн үнийг 450 ам.доллар гэх саналаас 20 хувийн хөнгөлөлттэй гэж үзвэл энэ жил Украин 1000 шоо метр хийг 360 ам.доллараар авахаар болжээ. Тэр нь өнгөрсөн жилийн үнээс хоёр дахин их юм. Киев эхлээд 1000 шоо метрт 203 доллар санал болгож байснаа дараа нь 250 доллар болгон үнээ нэмсэн билээ.

2008 онд хий дамжуулалтын үнэ нь 100 км тутамд 1000 шоо метрээс 1,7 ам.доллар авч байв. Тэр нь Европын төвшингөөс хоёр дахин бага үнэ юм. Нефтийн үнэ хаа сайгүй унаж буй учир байгалийн хийн үнэ энэ жил багасна гэж шинжээчид дүгнэж байгаа.

Украины ерөнхий сайд Юлия Тимошенко байгалийн хийн хямралыг зохицуулах хэргийг өөрийн гарт авч буйгаа мэдэгдээд энэ бямба гаригт Москвад ирсэн билээ. Оросын Засгийн газрын Цагаан ордонд бараг хоёр цагийн хэлэлцээрийг хоёр ерөнхий сайд нар хийсний дараа тэр хоёр Кремльд болж байсан Дмитрий Медведев ба Еврокомиссийн болон байгалийн хийг хэрэглэгч орнуудын төлөөлөгчдийн уулзалтад ирсэн байна. Энэ уулзалт хаалттай болсон ба түүний дараа Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев ярихдаа хий дамжуулах хоолойгоос Украин хууль бусаар хий авах нөхцөлд ОХУ санхүүгийн баталгаа авах хүсэлтэй гэж ярьж байв. Мөн тэрбээр Балтийн ба Хар тэнгисийн ёроолоор Украиныг тойруулан байгалийн хийг шууд Европт дамжуулах хоолойг байгуулах төлөвлөгөөнийхөө тухай хэлж байлаа. Харин зочид байгалийн хийн транзитийг сэргээх сонирхлоо илэрхийлж байсан юм. “Талууд хэлцэлд хүрнэ гэж бид бодож байсан нь талаар болж байна. Иймэрхүү уулзалтыг хэчнээн ч хийсэн үр дүн гарахгүй нь” гэж Чехийн Аж үйлдвэр, худалдааны сайд Мартин Риман мэдэгдэв. Орос, Украин хоёр асуудлыг хоёр талдаа тохирно хэмээн найдаж буйгаа Риман хэлжээ.

Кремлиэс хоёр ерөнхий сайд Оросын Засгийн газрын байранд очин “хэчнээн хугацаа шаардагдана төдий чинээ хугацаагаар хэлэлцээрээ” хийхээр явцг

Category: world news | Views: 989 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]