Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:30 AM
Main » 2009 » 1-р сар » 16 » Хятад, Америк дэлхийг хуваан "эзэлнэ"
12:07 PM
Хятад, Америк дэлхийг хуваан "эзэлнэ"
Хятад, Америк дэлхийг хуваан

Америкийн нэр хүндтэй улстөрчийн нэг Збигнев Бжезинский дэлхийн томоохон асуудлыг БНХАУ, АНУ шийдвэрлэх болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч энэ хоёр С2" албан бус уулзалтыг зохион байгуулах санал гаргах ёстой хэмээн улстөрч Збигнев Бжезинский үзэж байна. Ажиглагч Вашингтон, Бээжингийн уулзалтын санаачлагыг Америк эхэлж Хятадын удирдагч Ху Жинтао даргад мессеж" илгээ ёстой хэмээжээ.

Ерөнхийлөгч Жимми Картерын зөвлөх асан Збигнев Бжезинский Британийн дэлхийд нэр хүндтэй, нөлөө бүхий Файнэншл таймс" сэтгүүлд дээр өгүүлсэн стратегийн талаар нийтлэл бичсэн байна. Тэрбээр нийтлэлээ Бээжинд болсон хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хуралдааны цуврал арга хэмжээний нэг дээр хэлсэн үгэндээ тулгуурласан аж.

Улс төр судлаач Бжезинский "Шатрын агуу хөлөг" нэртэй ном бичсэн юм. Тэрбээр ерөнхийлөгч Жимми Картерын тушаалаар манай өмнөд хөршид томилолтоор (нууц) ажиллаж Хятад-Америкийн харилцааг хэвийн хэмжээнд хүргэж байсан гавьяатай нэгэн. Тэр үед Бээжинд ердөө л 1200 гаруй гадаадын иргэн байжээ. Харин одоо энэ тоо 150 мянга хол давсан байна. Збигнев өөрийнх нь томилолтоор ажилласны дараа хоёр орны харилцаа сайжирч, аль алинд ашиг тусаа өгч эхэлсэн гэж бичжээ. Мөн "Хүйтэн дайн"-ы хурцадмал байдал саарч ЗХУ шатрын өрөг дээр ашиггүй байрлал эзэлсэн аж.

Энэ хоёр орны харилцаа шинэ түвшинд гарахад тухайн үеийн Хятадын удирдагч Дэн Сяопины явуулсан эдийн засгийн шинэчлэл багагүй үүрэг гүйцэтгэсэн. Хятадын эдийн засгийн өсөлт хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаагүйгээр ингэж эрчимтэй өсөхгүй байсан хэмээн нийтлэлд дурджээ. Улстөрч Бээжинг Америкийн Ирантай хийх хэлэлцээний гол зууч орон байна гэж үзжээ. Хэрвээ энэ хэлэлцээ бүтэлгүйтвэл Хятадад ч ашиггүй. Мөн сүүлийн үед Мумбаин алан хядлагаас болж хурцадсан Энэтхэг-Хятадын харилцаанд Хятад, Америкийн албан бус уулзалт багагүй нөлөөлнө хэмээн бичжээ. Тэр ч байтугай өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 27-ноос хойш буун дуу тасраагүй Ойрхи Дорнодын дайнд ч энэ хоёр гүрэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой аж. Өөр нэгэн чухал асуудал нь дэлхийн дулаарлын асуудлаар гүрнүүд хамтран ажиллах юм.

Зохиогчийн гол санаа нь Хятадыг "Их-8"-д оруулах буюу "Их-8"-ыг "Их-14" бүр "Их-16" болгох санал тавьжээ.

Category: world news | Views: 1096 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]