Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:36 AM
Main » 2009 » 1-р сар » 16 » Синьхуа агентлаг хүлээн авалтдаа гадаад улс орнуудын төлөөлөгчдийг урилаа
11:27 AM
Синьхуа агентлаг хүлээн авалтдаа гадаад улс орнуудын төлөөлөгчдийг урилаа
Аравхан хоногийн дараа болох Хаврын баяр буюу уламжлалт шинэ жилийн баяртаа зориулж Синьхуа агентлаг нь Бээжин хотноо хүлээн авалт зохион байгуулжээ. Энэхүү ёслолд  үг хэлсэн Синьхуа агентлагын ерөнхийлөгч Ли Цончунь 2008 он нь Хятад улсын хувьд онцгой жил байсныг онцлон тэмдэглэсэн байна.
“Сичуань мужид болсон газар хөдлөлт бид бүхэнд их гарз хохирол авчирсан ч Хятадын ард түмэн Олимп болон Параолимпийг амжилттайгаар зохион байгуулсан билээ. Одоо ч Хятад улсын ард түмэн бид дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд идэвхтэй арга хэмжээнүүдийг авч байна” хэмээжээ.
Дэлхийн бусад орнуудын мэдээллийн хэрэгслүүдтэй мөр зэрэгцэн Синьхуа агентлаг нь дэлхийн болон Хятад улсын хөгжлийг цаг алдалгүй мэдээлж, Хятад,  дэлхий дахины ард түмний хоорондын харилцааг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэрбээр онцлон тэмлэглэсэн байна.
Ирж байгаа энэ жилд бид бүхэн санхүүгийн  хямралыг шийдвэрлэх ажлыг хариуцаж, мэдээллийн хөгжилд шинэ дэвшил гаргана гэжээ.
160 гаруй гадаад улс орны элчин сайд, дипломат албаныхан болоод сэтгүүлч сурвалжлагч нар эл хүлээн авалтад оролцсон байна.
Синьхуа агентлагт ажилладаг гадаадын 56 мэргэжилтнийг энд бас урьсан ажээ.
Мөн эл өдөр гадаадын улс орнуудын арван элчин сайдын яам Хятадын даргад итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд үүнд Бразил, Пакистан, Монтенегро, Латви, Швейцарь, Хорват, Армен, Кеньяа, Ямайка, Морокко зэрэг улсууд байжээ.
Монтенегрогийн элчин сайдын хувьд тус улсад өөрийн улсаа төлөөлөн суух анхны элчин сайд ажээ.   
Category: world news | Views: 982 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]