Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:30 AM
Main » 2009 » 1-р сар » 16 » Хямралаас үүдэн дэлхийн баялгийн дахин хуваарилалт болох уу
12:20 PM
Хямралаас үүдэн дэлхийн баялгийн дахин хуваарилалт болох уу

Хямралаас үүдэн дэлхийн баялгийн дахин хуваарилалт болох уу

Олон улсын санхүүгийн хямралын өнөө үед өөртөө хамгийн их мөнгийг бэлнээр нь байлгаж, эргэлдүүлж байгаа байгууллага бол биеэ даасан сангууд болно. Эдгээр сан нь шинээр хөгжиж буй орнууд болон түүхий эд экспортлогч орнуудын зүгээс сүүлийн хэдэн арван жилд гадаад худалдааныхаа ашгаас илүүдэл болгож хадгалсан мөнгөнөөс бүрдэж байгаа бөгөөд удирдлагын менежментийг нь төрийн зүгээс хийдэг онцлогтой байна.

Биеэ даасан сан анх Кувейтэд 1953 онд, дараа нь Сингапурт 1974 онд байгуулагдаж байсан бол, өнөөдөр биеэ даасан сангуудын хөрөнгийн хэмжээ 2008 оны байдлаар 3 865 тэрбум ам.доллар болсон байна. Тэдгээрийн хөрөнгийг тивээр хувааж үзвэл, Далайн орнуудын сангуудад 72,7 тэрбум, Хойд Америкийн сангуудад 79,4 тэрбум, Африкийн сангуудад 115,4 тэрбум, ОХУ ба ШТТОХ-ны сангуудад 189 тэрбум, Европын сангуудад 427 тэрбум, Өмнөд Америкийн сангуудад 16,8 тэрбум, Азийн сангуудад 427,3 тэрбум, Ойрхи Дорнодын сангуудад 1 606 тэрбум долларын хөрөнгө тус тус төвлөрсөн байгаа ажээ. Биеэ даасан сангуудын хөрөнгийн хэмжээ нь ойрын 5 жилд 6,5 триллион доллар, 10 жилд 12-15 триллион доллар болж өсөх төлөвтэй. Энэ нь дэлхийн нийт санхүүгийн зах зээл дээрх гүйлгээний 20 хувьтай тэнцэх ажээ.

Эдгээр сангийн хөрөнгийг одоогийн байдлаар түүхий эдийн борлуултын улсын төлбөрөөс давсан илүүдэл ашгаас, үндэсний хуримлалын ашиглагдаагүй хэсгээс, алт, гадаад валютын илүүдэл хэсгээс гэсэн 3 үндсэн эх үүсвэрээс бүрдүүлж байна. Дэлхийн хамгийн том 10 биеэ даасан сангийн холбогдолтой мэдээллийг толилуулбал:

Биеэ даасан сангуудад хадгалагдаж байгаа мөнгөний хэмжээ нь олон тохиолдолд тэдгээр орны ДНБ-ээс хэд дахин илүү гарчээ. Жишээлбэл, Абу Дабигийн сангийн хөрөнгө нь ДНБ-ийхээ 520 хувьтай, Сингапурын хөрөнгө оруулалтын албаны хөрөнгө ДНБ-нийхээ 169 хувьтай, Кувейтийн хөрөнгө оруулалтын албаны хөрөнгө ДНБ-нийхээ 269 хувьтай тус тус тэнцүү байна.

Биеэ даасан сангуудын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хөрөнгийнхөө бодит өртгийг хадгалах, өсгөхийн тулд дотооддоо болон гадаадад урт хугацаанд ашигтай хөрөнгө оруулалт хийх, томоохон компаниудын хувьцааг худалдан авах замаар ногдол ашиг авах, зээлдүүлэхэд чиглэгддэг байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагааас хийсэн судалгаагаар 1987-2007 онд нийт 38 983 сая долларын шууд хөрөнгө оруулалтыг гадаадад хийжээ.

Олон улсын санхүүгийн хямрал эхэлснээс хойш дэлхийн олон орны, түүний дотор щвейцарь, британи, америкийн төв банк, засгийн газрууд яаралтай тохиолдолд өөрийн банк, санхүүгийн системээ аврахын тулд биеэ даасан сангуудад хандаж, бэлэн мөнгө авч байсан байна. Ийнхүү биеэ даасан сангууд хямрал эхлэснээс хойшхи хугацаанд 100 гаруй тэрбум долларыг зээлдүүлсэн буюу өрнөдийн томоохон компаниудын үнэ нь буусан хувьцааг худалдаж авахад зарцуулжээ.

Эдийн засагчдын бичиж байгаагаар, өрнөдийн орнуудын зах зээлд үнэт цаасны үнэ дунджаар 2008 он гарснаас хойш 50 хувиар унасан бол, шинээр хөгжиж буй орнуудын зах зээл дээр 60 хувь унасан ажээ. Энэ нөхцөл нь биеэ даасан сангуудын хувьд ихээхэн ашигтай байгаа бөгөөд тэд ч томоохон компаниудын хувьцааг нэлээд хэмжээгээр худалдан авч эхэлжээ. Тухайлбал, 2008 оны 1 дүгээр сар л гэхэд АНУ-ын Мари Линч банкны акцийн үнэлгээ 46 тэрбумд доллар болтлоо буурч, санхүүгийн хүнд байдалд ороход түүний хувьцааны дөрөвний нэгийг Араб, Сингапур, Солонгос, японы бие даасан сангууд худалдан авч шаардлагатай хөрөнгийг нийлүүлжээ.

Шинээр түрэн гарсан хөгжиж буй орнуудын биеэ даасан сангуудаас гадна тэдгээр орны хувийн компаниуд сүүлийн жилүүдэд нэлээд хэмжээгээр хөрөнгөжиж, бэлэн мөнгөтэй болсон тул өрнөдийн орнуудын томоохон компаниудын хувьцаа, компанийг мөн адил худалдан авч, гадаадад өөрийн компанийн салбар, үйлдвэрүүдийг олноор байгуулж байна. Тухайлбал Мексикийн Семекс 35 оронд, Солонгосын Самсунг электроникс 32 оронд, Сингапурын Флекстроник интернациональ 30 оронд, Солонгосын LG корпораци 24 оронд, Сингапурын Сингтел 24 оронд, Тайванийн Асер 23 оронд, Сингапурын Нептунь Ориен Лаинз 20 оронд, Хятадын Леново бүлэг 15 оронд тус тус өөрийн салбар, үйлдвэрийг нээгээд ажиллуулж байна.

Ийнхүү биеэ даасан сангууд, компанийн зүгээс дэлхийн томоохон компаниудын хувьцаанаас худалдан авч өөрөөр хэлбэл тэдгээр орны үндэсний баялгийн нэг хэсгийг хамаагүй хямд үнээр худалдан авч байгаагаар дэлхийн баялгийн дахин хуваарилалт болж байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн түүнчлэн биеэ даасан сангууд гадаад орны эдийн засагт нөлөө бүхий томоохон компанийн удирдлагад суудал эзэлснийхээ дараа улс төрийн шалтгаанаар нөгөө орны банк, санхүү, эдийн засгийн системд нөлөө үзүүлэх бололцоотой болж байгаа юм.

Тийм учраас өрнөдийн орнуудын засгийн газраас анхааран үзэж, тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Нидерландын засгийн газраас өнгөрсөн оны хоёрдугаар сард бие даасан сангуудын зүгээс томоохон компанийн хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах тохиолдолд үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзэж, хяналт тавьж байхаар зохицуулалт хийсэн. Францын засгийн газар стратегийн ач холбогдол бүхий томоохон компаниудыг гадаадын мөнгөтэй компанид алдах, үндэсний баялгаа хамгаалах үүднээс 40 тэрбум еврогийн сан байгуулсан. АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтад хяналт тавих тусгай хороо 1988 онд байгуулагдан 30 жилийн турш ажиллаж, хяналт тавьж байгаагийн хажуугаар зарим нэмэлт арга хэмжээг авч байгаа ажээ. АНУ-ын сангийн яамнаас 2008 оны 3 дугаар сард Абу Даби, Сингапурын сангуудтай гэрээ байгуулж, улс төрийн зорилготой аливаа үйлдлээс татгалзах үүрэг авахуулсан байна. Япон стратегийн салбаруудад томоохон компанийн хувьцааны 10 хувиас дээшийг худалдан авах бол хэлцэлд гарын үсэг зурахаас 10 хоногийн өмнө засгийн газарт урьдчилан мэдэгдэж байх, ЕХ-нд томоохон үйлдвэр, компанийн хувьцааны 25 хувийг худалдан авах бол урьдчилан зөвшөөрөл авч байх журмыг тогтоожээ.

Category: forex news | Views: 1189 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]