Усама бен Ладен болон түүний толгойлдог террорын
"Аль-Каида" байгууллага Америкийн хувьд "хамгийн гол аюул"
хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама Интернэтийн лалын
сайтад байшуулсан бен Ладений үгийг тайлбарлахдаа сэтгүүлчдэд ингэж мэдэгдэв.
"Бен Ладен болон "Аль-Каида" бүлэглэл Америкийн аюулгүй байдалд хамгийн гол аюул
болж байна. Тиймээс шинэ засаг захиргаа Конгресс, бүгд найрамдах намынхан болон
америкийн ард түмэнтэй хамтран ажиллахдаа, тэдэнд /террористуудад/ Америкт
халдах газар олгохгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ" гэж Обама хэлжээ.
"Аль-Каида"-гийн толгойлогч уриалгадаа Газын зурваст одоо Израилийн явуулж буй
цэргийн ажиллагааг дурдаад, Израиль улсын эсрэг жихад /ариун дайн/ хийхийг
дахин уриалсан байна. Манай байгууллага АНУ-ын эсрэг "шинэ шинэ
фронт" нээнэ хэмээн бен Ладен бас амалжээ.