Welcome Традер | RSS

JohnyFX

Пүрэв гараг, 2025-07-31, 11:21 PM

Энэ өдрийн мэнд хүргье!

Өнөөдрийн хичээлээрээ бид өмнөх хичээлээс үндэслэн ханшийн дээд болон доод цэгүүдийг болон өсөлт уналтын бүсүүдийг олж тогтоогоод тэдгээрийг дараагийн давталттай холбон шугам татсанаар бид тухайн арилжааны явц өсөөлттэй эсвэл уналттай байгааг мэдэхээс гадна хэр үргэлжлэх, цаашид ханш эсрэг зүгтээ эргэх мөч ойртож байгаа эсэхийг мэдрэх боломжууд олгож байдаг гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй.

Тэгэхээр одоо бид дээд доод цэгийн талаар сайн мэдэх тул харин тэдгээрийн бүс (zone) гэдэг талаар эхлээд үзье. (зураг 1)

 

зураг 1

Бид энэ зураг дээр өсөлт уналтын цэгүүд болон тэдгээрийн бөөгнөрлийг бүс гэж хэлж байгаа бөгөөд өсөлтийн бүсийг Resistance zone, уналтын бүсийг Support zone гэж нэрлэдэг.

... Дэлгэрэнгүй »

Төрөл: Forex хичээл | Уншсан: 2134 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-02-13 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (4)

          "Үүнийг худалдах боломжийг дэмий алдчихлаа" гэсэн яриа их сонсогддог.Магадгүй та өөртөө ингэж хэлэх удаа ч гарсан байх.Олонхи хүмүүс аливаа юмыг хамгийн үнэтэй байх үед нь худалдаж авч байсан одоо ч авч байгаа бөгөөд ингэсээр ч байх болно.Эргэн тойрон бүгд аваад байгаа учраас л тэд ч бас худалдаж авдаг. Нөгөө нэг хэсэг нь юмаа өндөр үнээр зарчих боломжтой байтал зарахаас татгалзаад байдаг.Энэ бүгдээс би бизнесийн үйл явц нь ямар ч байсан хамаагүй, гагцхүү ашиг нь гол гэдгийг хэлэх гэсэн юм.Энэ бол хэрвээ худалдаачин хүн дэлгүүрээ зарвал бараагаа зарснаас илүү ашиг олох боломжтой бол дэлгүүрээ зарах ёстой гэсэн үг.Хэрвээ гутлын үйлдвэрийн эзэн гутлуудаа зарснаас илүү ашгийг үйлдвэрээ зараад олж болох байвал үйлдвэрээ зарах хэрэгтэй.Бид бүгд өмч хөрөнгөндөө хэтэрхий хүлээтэй, түүндээ хадагдсан байдаг.Бид өмч хөрөнгөө зүгээр нэг худалдчихаж болохгүй зүйл гэж боддог.Хүмүүс сэтгэх ёстой.10хүний 9 нь сэтгээд баяжихын ... Дэлгэрэнгүй »
Төрөл: Бизнесийн судраас | Уншсан: 1508 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-02-11 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (1)

Хvн бvр баяжихыг хvсдэг. Гэхдээ баян болохыг л хvсч байгаа бол зөвхөн ажилла, хөдөлмөрлө, хөдөл хэмээн дэлхийн санхvvгийн зах зээлд тэргvvлчид танд зөвлөж байна.

        Yvний хvчээр л олон саятан төрсөн юм. Ялангуяа Forex-зах зээлд хүч үздэг традерүүд маш амархан саятан болдог. Санхvvгийн зах зээлд амжилттай байгаа зарим саятны зөвлөгөөг хvргэе. Дагаж чадвал та удахгvй саятан болно.
Жорж Клейсон:
        -Хэрвээ арван мөнгө олбол есийг нь зарлагад. Сэтгэл хангалуун байж чадахын тулд байнга авах зvйлээ байнга төлөвлө. Төлөвлөснөөс давуулахгvй байхыг хичээж, арваас арав биш ес, тvvнээс бага гэж бод.
Та цалингаа аваад аравны нэгийг нь заавал нь цааш хийж бай. Энэ мөнгийг аваагvй гээд л бодчих. Та бодоод vздээ. Хэрвээ сард 400 ам.долларын цалин авдаг бол 380-ыг нь хэрэгцээндээ зарцуул. 20 ам.долларыг сард хэм-нээд байвал жилд 240 ам.доллар. Баяр хvргэе. Та ... Дэлгэрэнгүй »

Төрөл: Forex лекц | Уншсан: 1100 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-02-04 | Үнэлэмж: 4.0/1 | Сэтгэгдэл: (1)

Хүмүүс таны ярьж буй зүйлд анхаарал хандуулж, амтархан сонсоосой гэж бодож байна уу? Тэгвэл хүмүүсийн анхаарлыг татсан яриа хийхэд таны хэрэглэж буй үгийн сонголт маш их нөлөөтэй байдаг байна.

        1. Юуны түрүүнд ухаалаг үгнүүдийг сонго. Та хэрвээ 80 үгийн хооронд л яриад байвал яриа чинь хэнд ч сонин биш.  Та үгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд ном унших хэрэгтэй. Номноос хэрэглэж болох сонирхолтой тэмдэг нэр, гайхмаар үйл үгнүүдийг олж болдог.

        2. Өөрийн гэсэн бодолтой бай. Хэн нэгэн танаас ямар нэг юмандээр бодлыг тань асуувал ” би зүгээр гэж бодож байна. Яагаад гэвэл .......” гэж хариулах нь тодорхой бус. Харин өөрийн гэсэн бодолтой байснаараа та ямар ч асуудал дээр өөрийн бодлоо гайхмаар илэрхийлж чадна.

        3. Та үгийн сонголтоо сайн хийж, өөрийн гэсэн бодолтой болсон бол түүнийгээ маш сайн илэрхийлж ярьдаг байх ... Дэлгэрэнгүй »

Төрөл: Бизнесийн лекц | Уншсан: 1073 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-02-04 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (0)


Хэрэггүй. Даргынхаа дутагдлыг ил тод шүүмжлэх хэрэггүй. Шүүмжлэл үнэн бодит байсан ч хамт олон таныг дэмжихгүй. Учир нь тэд даргыгаа сайн мэднэ, харин та бол шинэ хүн шүү дээ.

Хэрэгтэй. Өөрийн ажил үүргээ сайтар мэдэж ав. Хариуцсан ажлаа сайн хийдэг хүн л бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Бусдын ажилд оролцох санал тавих хэрэггүй.
Хэрэггүй. Ажил дээрээ хамгийн түрүүнд ирж, сүүлд явах хэрэггүй. Ингэлээ гээд хичээл зүтгэлийг чинь хэн ч үнэлэхгүй. Өөртөө хэт ачаалал үүрвэл стресст өртөж, эрүүл мэндээ ч хохироож болзошгүй. Тиймээс ажлаасаа хоцролгүй, алтан дундажийг баримтла.
Хэрэгтэй. Бий болсон харьцааны хэв маягийг дагаж мөрд. Хэрэв бүгд бие биенээ "та" гэж дууддаг бол энэ "у ... Дэлгэрэнгүй »

Төрөл: Бизнесийн лекц | Уншсан: 849 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (0)

1 2 3 4 5 6 »