Welcome Традер | RSS

JohnyFX

Ням гараг, 2025-08-03, 6:42 AM
Main » 2009 » 1-р сар » 31 » Хичээл №3: Хөшүүргийн ирээдүй- баян аавын сая долларын асуултаас
5:25 PM
Хичээл №3: Хөшүүргийн ирээдүй- баян аавын сая долларын асуултаас

Өнөөгийн ахлах сургуулийн хүүхдүүд хүртэл сая сая долларын бизнес эрхэлж ,баян чинээлэг болж чадаж байна. Тэд баян болж чадсан учраас хэзээ ч ажил хийхгүйгээр маш эрт тэтгэвэртээ гарч чадна.Энэ бол тэдгээр хүүхдүүд эцэг эхээсээ өөр төрлийн хөшүүрэг хэрэглэж чадсаны гэрч юм. Гэтэл зарим хүмүүс ажилдаа тогтож үлдэхийн тулд сургуульдаа буцаж орж суралцах нь ч бий .Тэгэхээр хөшүүрэг болон улам бүр гэсэн үгнүүдийг дахин санах хэрэгтэй болно. Өнөөдрийн бизнесийн өрсөлдөөнийг зөвхөн өөрийн хот юм уу, өөрийн улсаар ч хязгаарлах хэрэггүй. Улам бүр бага хүчээр улам бүр ихийг олж авахыг хүссэн хүмүүс санхүүгийн хувьд амжилт олж чадахаас бус улам бүр бага зүйл хийгээд түүнийхээ төлөө их цалин авахыг хүссэн хязгаарлагдмал үзэлтэй хүмүүс амжилт олж чадахгүй . Ингээд  миний таньд өгөх зөвлөгөө бол: цэвэрхэн цагаан цаас аваад доорхи асуултанд хариулж бичихийг хичээгээрэй. Асуулт нь: “өөрийн одоо хийж байгаа зүйлийг би яавал илүү олон хүмүүсийг хамарсан, илүү бага хүч зарсан, илүү үнэ цэнэтэй болгож чадах вэ?”

Хэрвээ та энэ асуултын хариултыг олж чадахгүй байгаа бол бодохоо больсоны хэрэггүй, цаашид үргэлжлүүлэн бодох хэрэгтэй. Энэ бол маш чухал асуулт шүү. Энэ асуултын хариултыг олоод хэрэгжүүлж чадсан хүмүүс саятан, бүр тэрбумтан болсон нь ч байдаг. Иймээс ч баян аав маань үүнийг сая долларын асуулт гэж нэрлэдэг юм. Дараагийн бүлгүүдэд би та бүхний оюун ухааны хүчийг сорьсон алхмуудыг илүү ихээр хийхийг хичээх болно. Эрт тэтгэвэрт гарч , баян амьдрахад дээрх шиг асуултанд хариулж чаддаг байх явдал чухал шүү.

Category: Бизнесийн судраас | Views: 898 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]