Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2025-08-01, 8:37 PM
Main » Бизнесийн судраас
          "Үүнийг худалдах боломжийг дэмий алдчихлаа" гэсэн яриа их сонсогддог.Магадгүй та өөртөө ингэж хэлэх удаа ч гарсан байх.Олонхи хүмүүс аливаа юмыг хамгийн үнэтэй байх үед нь худалдаж авч байсан одоо ч авч байгаа бөгөөд ингэсээр ч байх болно.Эргэн тойрон бүгд аваад байгаа учраас л тэд ч бас худалдаж авдаг. Нөгөө нэг хэсэг нь юмаа өндөр үнээр зарчих боломжтой байтал зарахаас татгалзаад байдаг.Энэ бүгдээс би бизнесийн үйл явц нь ямар ч байсан хамаагүй, гагцхүү ашиг нь гол гэдгийг хэлэх гэсэн юм.Энэ бол хэрвээ худалдаачин хүн дэлгүүрээ зарвал бараагаа зарснаас илүү ашиг олох боломжтой бол дэлгүүрээ зарах ёстой гэсэн үг.Хэрвээ гутлын үйлдвэрийн эзэн гутлуудаа зарснаас илүү ашгийг үйлдвэрээ зараад олж болох байвал үйлдвэрээ зарах хэрэгтэй.Бид бүгд өмч хөрөнгөндөө хэтэрхий хүлээтэй, түүндээ хадагдсан байдаг.Бид өмч хөрөнгөө зүгээр нэг худалдчихаж болохгүй зүйл гэж боддог.Хүмүүс сэтгэх ёстой.10хүний 9 нь сэтгээд баяжихын ... Дэлгэрэнгүй »
Төрөл: Бизнесийн судраас | Уншсан: 1508 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-02-11 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (1)

          Санхүүгийн ертөнцөд хүн бүр дамлах панзлах аргаар мөнгөө арвижуулдаг. Хүн бүр л азаа үздэг.Хүн бүрт л өөрийн санаа зорилго байх бөгөөд түүнийгээ биелүүлэхдээ зарим нь хожиж зарим нь алдаж санхүүгийн ажил хэрэг тэр чигээрээ хөрөнгө оруулалт, дамлалт хоёроос тогтох бөгөөд ертөнцийн хамгийн ухаантай банкны эзэн ч нэг нь хаана дуусч, нөгөө нь хаанаас эхэлж байгааг хэлж чадахгүй.Санамсаргүй байтал олон хөрөнгө оруулалт гэнэт панз наймаа, олон панз наймаа хөрөнгө оруулалт болж хувирдаг.Чухам ийм учраас л үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч биржийн луйварчдыг ямар ч хуулиар авч хэлэлцэх аргагүй байдаг.
          Санхүүгийн ертөнцийн гол аюулын нэг нь ямар ч үнэн шударга өөдрөг сэтгэлтэй бизнес эрхлэгч хэдийд ч тэр нэг л мэдэхэд шоронгийн цонхоор харан, би яагаад энд орчихов гэж бодоод сууж байх магадгүй байдаг.Санхүүч бүр бусад хүмүүсийн мөнгийг асран тэтгэгч, арвижуулагч ... Дэлгэрэнгүй »
Төрөл: Бизнесийн судраас | Уншсан: 1032 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-26 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (0)

          Энэ дүрэм нь Forex-Бизнес, Санхүү-гийн ажил аль алинд нь тус болно.Утга нь:Мөнгөтэй хүн бүр дэмий үрэхгүй, зээлдүүлэхгүй, шахалтан дор мөнгөө гаргахгүй гэсэн зарчмуудыг хатуу баримтлах хэрэгтэй.Хорвоо зальхай амьтад, ядуу төрөл садангууд, гуйлгачдаар дүүрэн учраас мөнгөтэй хүн цайз шиг бат хатуу байх хэрэгтэй.Та улаан нүүрээрээ тулгарахаас зайлс хийж, үргэлж болгоомжтой байж, хүмүүсээс мөнгийг салгах замаар амьдардаг энэ паразитуудаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй.Чамаас мнгө гуйвал, үргэлж хариуг нь маргааш агье, сүүл өгье гэж бай.Энэ дүрэм таныг олон алдагдлаас аварна.Бидний эргэн тойрон хүнийг юунд ч итгүүлж чадах хүмүүс дүүрэн учраас хүн өөртөө байгаа юмыг хадгалж байх нь амаргүй.Янз бүрийн бэлэнчлэгчид, засгийн газар, өөдгүй амьтдын хүчин чармайлтаар одоогийн ертөнцөд хүмүүсийг мөнгөнөөс нь салгах урлаг хүчтэй хөгжжээ.
          Санхүүгийн хүрээнд довтлох урлаг ... Дэлгэрэнгүй »
Төрөл: Бизнесийн судраас | Уншсан: 809 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл: (0)