Welcome Традер | RSS

JohnyFX

Ням гараг, 2025-08-03, 0:35 AM
Main » 2009 » 2-р сар » 11 » Алтан дүрэм №3 Ашиг олох боломжийг бүү алд
5:23 PM
Алтан дүрэм №3 Ашиг олох боломжийг бүү алд
          "Үүнийг худалдах боломжийг дэмий алдчихлаа" гэсэн яриа их сонсогддог.Магадгүй та өөртөө ингэж хэлэх удаа ч гарсан байх.Олонхи хүмүүс аливаа юмыг хамгийн үнэтэй байх үед нь худалдаж авч байсан одоо ч авч байгаа бөгөөд ингэсээр ч байх болно.Эргэн тойрон бүгд аваад байгаа учраас л тэд ч бас худалдаж авдаг. Нөгөө нэг хэсэг нь юмаа өндөр үнээр зарчих боломжтой байтал зарахаас татгалзаад байдаг.Энэ бүгдээс би бизнесийн үйл явц нь ямар ч байсан хамаагүй, гагцхүү ашиг нь гол гэдгийг хэлэх гэсэн юм.Энэ бол хэрвээ худалдаачин хүн дэлгүүрээ зарвал бараагаа зарснаас илүү ашиг олох боломжтой бол дэлгүүрээ зарах ёстой гэсэн үг.Хэрвээ гутлын үйлдвэрийн эзэн гутлуудаа зарснаас илүү ашгийг үйлдвэрээ зараад олж болох байвал үйлдвэрээ зарах хэрэгтэй.Бид бүгд өмч хөрөнгөндөө хэтэрхий хүлээтэй, түүндээ хадагдсан байдаг.Бид өмч хөрөнгөө зүгээр нэг худалдчихаж болохгүй зүйл гэж боддог.Хүмүүс сэтгэх ёстой.10хүний 9 нь сэтгээд баяжихын оронд урсгалаар хөвж амь зогоож байдаг.Энэ ном бол бодож сэтгэдэг хүмүүст зориулагдсан юм.Мөнгийг арвижуулж, эргүүлэх арга өөрийн технологитой бөгөөд чухам үүнийг л би тайлбарлах гэж оролдож байгаа нь энэ.
          Уламжлалт аргаар биш ямар нэг ер бусын зүйлээр хүн мөнгө олох боломж их байдаг.Хүн 1000жил амьдардаг байсан бол бид бүгд биш юм гэхэд ихэнх маань баян чинээлэг болж амжих байсан.Санхүүгийн талаас авч үзэхэд мөнгийг аль болох хурдан эргүүлэхэд гол зорилт байгаа юм.Бид 20-30 жилд хөрөнгө мөнгө хуримтлуулж амжих хэрэгтэй.Хангалттай хэмжээний мөнгө хөрөнгийг түргэн хуримтлуулахын тулд аль болох товч замаар явах хэрэгтэй.Иймд ашиг хонжоо олж болох нэг ч боломжийг алдаж болохгүй.Тодорхой жишээ авч ярья л даа.Лондонгийн 1коммерсант нэгэн компанийн 1000 ширхэг үнэт цаасыг тус бүрийг нь 18фунтээр худалдаж автал сарын дараа үнэн нь 23фунт хүртэл өсчээ.Тэр зарчихаж болох л байлаа.Гэвч хүссэнгүй.Үгүй 28 хүртэл нь хүлээе.Тэгвэл би 2дахин их ашиг олно гэж тэр боджээ.Гэтэл үнэт цаас нь 20фунт хүртэл унаж тэр таатай боломжийг алджээ.Магадгүй хэзээ ч юм 28 хүрч болох боловч үүнийг тэр лав жил хүлээх болно.Тэр шууд ашиг олсон бол илүү ухаалаг хэрэг болох байсан.Хэрвээ намайг 20фунтээр үнээ худалдаж аваад харьж явтал танил минь тааралдаад ямар сайн үнээ вэ? 30 фунт ч элбэг байгаа даа гэвэл би шууд л "чи ав" гэж хэлнэ.Дараа нь би ашигтай наймаа хийсэндээ сэтгэл ханамжтайгаар гэртээ харих болно.
          Олон хүмүүс барааг нь өндөр үнээр авъя гэхэд хардаж сэжиглэх нь хэтэрхий элбэг."Хэрвээ үүнийг ингэж л хэн нэгэн өндрөөр үнэлж байгаа юм бол, өөрт минь хэрэг болж магадгүй" гэж тэд боддог. Гэвч энэ нь буруу.Хамгийн гол нь ашиг хонжоо түргэн олж болох нэг ч боломжийг алдаж болохгүй.Цаг хугацаа хүлээхгүй гэдгийг санах хэрэгтэй.Сард 100фунт олох нь жилд 200-г олсноос дээр.Тэр энэ үнэнийг л ойлгосон бол санхүүч болох замдаа орлоо гэсэн үг.Та сэтгэж, төлөвлөн, үнийн хэлбэлзлэлийн гаргаж өгч буй боломжийг ашиглан самбаалаг хөдөлж, мөнгө олж сурах болно.Социалистууд мэтийн мугуйд хүмүүс үүнийг мөлжлөг гэж нэрлэдэг.Гэвч үүнд мөлжлөгтэй төстэй юм огт байхгүй.Энэ бол бүтээх, бий болгох эрчим хүч. Энэ бол манлайлал. Энэ бол хүн төрөлхтөний хэрэглэдэг мөнгө арвижуулах бүх аргаас хамгийн ашигтай хор багатай хууль ёсных нь юм.Мөнгөтэй болохын тулд хүн янз бүрийн нөхцөл байдалд зохицож хурдан хөдөлдөг байх хэрэгтэй.          
          Мөн өөрийгөө нэгэн зорилго, амьдралын нэгэн хэв маягт бүрэн зориулах хэрэгтэй. Хурдан хөдөлж, ажиллаж, шийд гаргаж, нөхцрөл бололцоог ашиглах хэрэгтэй.Өөрт чинь ашиг хонжоо гарч ирэх тохиолдол бүрийг алдахгүй байх ёстой. Нэгэн тэнэг загасчны тухай хуучны яриа байдаг.Загасчин 1фунт урттай загас барьчихаад "дараа жил бүр томрохоор нь барья" гээд буцаагаад тавьчихжээ. Мөнгө ч үүнтэй адил. Их юм мөрөөдсөөр байгаагаа алдчих явдал элбэг байдаг. Хүмүүс өмч хөрөнгөнөөсөө хагацаж тэвчихгүй 30 жил болчихоод аль түрүүний л зарж болох байсан үнээр өгдөг нь худлаа гэж үү. Дараа их ашиг олохоос одоо багахан ашиг олох нь дээр. "Дараа" гэдэг бол ажиллах хугацаа нь 40 жилээс ихгүй хүч чадал муутай амьтдад тохирохгүй үг. Хүний амьдрал богино. Ирээдүй тодорхой бус. Иймд одоо буй боломжийг бүү алд. Ашиг олохдоо овжин тодорхой бус. Иймд одоо буй боломжийг бүү алд. Ашиг олохдоо овжин бай. Өөртөө байгаа хөрөнгөн дээр нэмж буй өчүүхэн дусал бүр чинь таныг баяжуулсаар байх болно.Ашгаа бүү алд!
Category: Бизнесийн судраас | Views: 1510 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Үм мэдэх  
0
Сайн байцгаана уу? Би энэ порексийг сонирхож байна. мэддэг хүн байвал товч тайлбарлаад өгөөч

Only registered users can add comments.
[ Registration | Login ]