 Бизнесмэн хүн гэж хэнийг хэлэх вэ? Ажлаа төлөвлөдөг хүнийг хэлэх
үү? Эсвэл цаг ямагт завгүй байдаг хүнийг хэлэх үү? Бид ажил хэрэгч хүн
гэдгийг ихэвчлэн ажил хэргийн төлөө төрсөн, үргэлж завгүй явдаг албаны
нэгэн гэж боддог. Костюм өмсч,зангиа зүүсэн,цүнх дүүрэн
бичиг баримттай хүнийг ойлгодог. Бүтээмж тийм сайн биш атлаа үргэлж
завгүй явдаг хүмүүс байдаг. Тэдэнд цаг төлөвлөлт хэрэгтэй. Зарим
судлаач "Ажил хэрэгч хүн гэдэг бол тоглогч, завшаан хайгч, эрсдэлийг
үүрэгчийн аль нь ч биш, харин чадварлаг тооцоологч" гэж үзэх нь бий.
Бизнесмэн хүн гэдэг бол алдах зүйлтэй хүнийг хэлнэ. Өөрөөр
хэлбэл, ажлынхаа төлөө, амжилтын төлөө эрсдэл хийх чадвартай хүнийг
ингэж нэрлэж болно. Тэд ямар ч үед эрсдэлээс айдаггүй. Айдсаа давахгүй
бол амжилт ирэхгүй гэдгийг мэддэг бас мэдэрдэг. Аливаа эрсд
...
Дэлгэрэнгүй »
|
Авьяас, мэдрэмж: Авьяас, мэдрэмж гэдэг нь та өөрийн
гэсэн бизнестэй байх оргилсон хүсэлтэй бизнес эрхлэх төрөлхийн
авъяастай байх ёстой. Хэрэв эрхлэх гэж буй бизнестээ хайртай бол
зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Танд сэтгэл өөрөө сэтгэл хангалуун
байж чадахгүй, баяр баясгалан авчирдаггүй тийм бизнес эрхлэх цаг
хугацаа амьдралд байхгүй, учир нь амьдрал хэтэрхий богинохон. Сайн
эсвэл муу байхаас үл шалтгаалан хүн дуртай зүйлдээ өөрийгөө зориулж
чаддаг.
Оюуны чадвар: Боловсролын зохих ёсны диплом, гэрчилгээ
чухал хэдий ч аж ахуй эрхэлж буй хүний " оюуны чадвар " нь сургуулийн
боловсролоор сурч мэдсэн зүйлээс хавьгүй их өргөн утгатай. Амжилтанд
хүрсэн аж ахуй эрхлэгч болохын тулд эхлэхээр төлөвлөж байгаа бизнесийг
хөтлөн явуулах мэдлэгтэй байх ёстой.
Мөн аж ахуй эрхэлж буй хүнд зайлшгүй байх ёстой оюуны чадвар бол
амьдралын хар ухаан, зохих туршлага хоёр юм. Хэрсүү, болгоомжтой
байдал, эхнээс нь дуустал харж хандах, жижиг
...
Дэлгэрэнгүй »
|
 Төслийн баримт бичиг доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.
1. Төслийн баримт бичгийн хавтас. Энэ бол танай байгууллага, таны
нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино. 2. Товч танилцуулга.
Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд
хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. Дараахь асуултад
хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:
- Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
-Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
-Төслөөс ямар үр дүн гарах вэ?
-Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
-Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?
3. Оршил буюу танилцуулга. Захиалагч
байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн
хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил,
...
Дэлгэрэнгүй »
|
Хэлэлцээний ерөнхий хууль
Бүх юмны тухай хэлэлцэн тохирч болно. Бүх үнэ нөхцлийг хэн нэг этгээд
тогтоодог. Тиймээс түүнийг хэн нэгэн өөрчилж болно. Энэ бол үнэ,
нөхцлийг заавал өөрчлөнө гэсэн үг биш, харин өөрчлөх боломж ямагт
байгаа гэсэн үг юм. Та
амьдралыг урт удаан хэлэлцээний процесс гэж үзэх юм бол бараг нөхцөл
бүрт өөртөө болон бусдад ашигтайгаар наймаалцах боломжтой гэсэн үг юм.
Энэ хуулийн эхний үр дагавар Үнэ гэдэг бол худалдан авагчийн төлөх
зүйлийн хамгийн сайн үзүүлэлт мөн. Энэ бол хэлж байгаа үнэ зөвхөн бодит
байдалтай ойролцоогоор холбоотой гэсэн үг юм. Тодорхой нэг
бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл болон маркетингийн өртөг тэдгээрт
тогтоосон үнийн зөвхөн ойролцоо тусна. Үнэ гэдэг бол тухайн цаг үед зах
зээлд тэсч чадах тухай хэн нэгний илэрхийлж буй санал бөгөод чөлөөтэй
тогтоогдоно.
Энэ хуулийн хоёр дахь үр дагавар Аливаа үнийг хэн нэгэн тогтоох бөгөөд
хэн нэгэн өөрчилж болно. Энэ талаар нэ
...
Дэлгэрэнгүй »
|
Stress-Сэтгэлийн стресс хямрал
Стресс хямралд орох үед хүний ихэнх булчин хөвчирч, зүрхний цохилт
түргэсэн, амьсгал түргэн, богино болж, аюул учрах гэж байгаа мэт уураг
тархи илүү соргог болдог. Бага хэмжээнд бол стресс нь спорт, ажлын байр
зэрэг орчинд хүний гүйцэтгэх чадварыг сайжруулж чадна. Гэхдээ стресс
ихдэх, сунжрах үед эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, хоолны дуршил муудаж,
толгой өвдөж, нойр хямарч, аливаа халдварт илүү өртөмтгий болж эхэлнэ.
Түүнчлэн таны сэтгэл түгшиж, цухалдамтгай, анхаарлаа төвлөрүүлэх
чадваргүй болж, ядарч, гуниглаж, эсвэл сэтгэлийн дарамтад орж
болзошгүй. Амьдрах явцад бүх хүнд үүсч байдаг хэвийн хэмжээний
дарамтууд танд хэт хүнд мэт санагдаж эхлэх, эсвэл үхэл хагацал зэрэг
сэтгэл гутраах хүчин зүйлсээр өдөөгдөж, стресс дарамт үүсэн
хуримтлагддаг.
Мөн “Ядаргаа”, “Нойрны хямрал”, “Сэтгэлийн гутрал”, “Айж түгших” зэрэг хэсгүүдийг уншина уу.
...
Дэлгэрэнгүй »
|
Арилжаа
традерүүд маань компюьтерийн ард сууж мөнгө гэж бодсоор эрүүл мэндээ
алддах үзэл олонтааа.Тэд мөнгөөр нүдээ солисон гэж хэлэхэд хэлсдэхгүй
болов уу.Тиймээс нүдний зөвлөгөө орууллаа.
Бэлтгэх байдал. Тохиромжтой байдлаар сууна. Нуруу цэх, нүдээ
анилгүй, хараа шулуун, анхаарлаа төвлөрүүлэн 2-3 минут сууна. Дасгалыг
хүч гаргалгүй хийнэ.
Дараа нь хараагаа нэг зүйлд тогтоолгүй зүүн, баруун, урагш, дээш, доош харна. Дасгалыг 10 удаа давтана.
Нүдээ зүүн доош, баруун дээш, баруун доош, зүүн дээш, шулуун харна.
Аажмаар нэг байрлалд байх хугацааг уртасгана. Амьсгал чөлөөтэй. Мөн 10
удаа давтана.
Баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш харна. Эхлээд түргэн, дараа нь удаашруулах байдлаар 10 удаа хийнэ.
Ха
...
Дэлгэрэнгүй »
|
Шинэ мянганы эхлэл интернэтийн хөгжилтэй давхцаж буй
нь санамсаргүй тохиолдол биш гэж уншигч танд санагдах байх. Өнөөдөр
хаашаа л харна шинэ бизнес, шинэ төсөл хэрэгжүүлэх санаа өвөртөлж,
түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө “тэмцэж” байгаа үй түмэн хүмүүс. Тэднийг
бүгдийг нь багтаах орон зай интернэтэд бий билүү. Мэдээж хязгааргүй... Тэгэхээр
бид хөгжлийнхөө бараг “Эхлэл”–ийн цэг дээр зогсч байна гэж хэлж болох
нь ээ. Тийм ээ. Интернэтийн хамгийн хямд төлбөртэй картын хэрэглэгч,
интернэт кафед суугаа хүн, интернэтийн томоохон арилжаа эрхлэгч, машины
үнэтэй шинэ загварын цагтай хэн ч бай бүгд адил. Интернэт бидний
боломжийг эн тэнцүүлж өгсөн. Гэхдээ Е- бизнесийг хийхэд зөвхөн цорын
ганц онцлог байдаг. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бол туршлага. Е- бизнесийн туршлага Интернэт
бизнес эрхлэгчдийн туршлагаас үүдсэн амжилт бол тохиолдлын зүйл огтхон
ч биш, харин нарийн зүй тогтол бүхий үйл явц. Тийм болохоор Веб сайтаар
бизнес хийж амжилтад хүрэхийн
...
Дэлгэрэнгүй »
|
|