Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2025-08-01, 8:29 PM
Main » 2009 » 2-р сар » 04 » Саятан болохыг хvсч байна уу?
10:07 AM
Саятан болохыг хvсч байна уу?
Хvн бvр баяжихыг хvсдэг. Гэхдээ баян болохыг л хvсч байгаа бол зөвхөн ажилла, хөдөлмөрлө, хөдөл хэмээн дэлхийн санхvvгийн зах зээлд тэргvvлчид танд зөвлөж байна.

        Yvний хvчээр л олон саятан төрсөн юм. Ялангуяа Forex-зах зээлд хүч үздэг традерүүд маш амархан саятан болдог. Санхvvгийн зах зээлд амжилттай байгаа зарим саятны зөвлөгөөг хvргэе. Дагаж чадвал та удахгvй саятан болно.
Жорж Клейсон:
        -Хэрвээ арван мөнгө олбол есийг нь зарлагад. Сэтгэл хангалуун байж чадахын тулд байнга авах зvйлээ байнга төлөвлө. Төлөвлөснөөс давуулахгvй байхыг хичээж, арваас арав биш ес, тvvнээс бага гэж бод.
Та цалингаа аваад аравны нэгийг нь заавал нь цааш хийж бай. Энэ мөнгийг аваагvй гээд л бодчих. Та бодоод vздээ. Хэрвээ сард 400 ам.долларын цалин авдаг бол 380-ыг нь хэрэгцээндээ зарцуул. 20 ам.долларыг сард хэм-нээд байвал жилд 240 ам.доллар. Баяр хvргэе. Та саятан болох анхны алхмаа хийлээ.
Брайн Трейси:
        -Өөртөө чухал гэж бодоод худалдан авахаар зэхэж байгаа бол долоо хоног болбол сараар хойшлуул. Бодох хугацаа урт байх тусам гаргах шийдвэр оновчтой байх болно. Мөн цаг хожно. Өөрөөр хэлбэл, худалдан авахаасаа өмнө маш сайн бодож, байж болох хувилбар бvрийг тооц. Ялангуяа vvнийг худалдан авалтад та их хэмжээний мөнгө зарцуулах гэж байгаа бол. Та машин худалдан авахаар гарлаа гэж бодъё. Захын автосалон руу ороод өөртөө сайхан харагдсаныг л авах гэж яарах хэрэггvй. Автомашины зах, бусад худалдааны төвvvдээр яв. Интернэтээр хай. Магадгvй, удахгvй баяр наадам тохиож хямдрал зарлах гэж байгаа бол тэвчээртэй хvлээ. 5-10 хувийн хямдрал зарлах байсан ч бага гэж бvv гол.
Адам Жексон:
        -Та мөнгөний төлөө биш мөнгө таны төлөө “ажиллаж” байх ёстой.
Мэдээж, хvн бvх л амьдралынхаа туршид мөнгө л олох гэж хөдөлмөрлөдөг. Гэхдээ өвөөгийнхөө энэ vзэл суртлаас салах цаг болжээ. Таны хөлс хvчээ дуслуулан байж олсон мөнгө зvгээр л орон доогуур хэвтэж байх ёстой гэж vv. Таны төлөө хөдөлмөрлөх ёстой. Өөрийнхөө төлөө мөнгөө хөдөлгөх хамгийн амархан арга бол тvvнийг банкинд хадгалах. Хэдийгээр жилийн хvv тийм өндөр биш ч танд хөөрхөн орлого болно. Хувьцаа, vнэт цаас болгох гэх мэт мөнгийг хөдөлгөх олон арга бий.
Роберт Кийосаки:
        -Санхvvгийн технологи, дэлхийн зах зээл байнга өөрчлөгдөж байдаг. Хэрвээ та санхvvгийн энэ бvх өөрчлөлтийн тун хурдан мэдэрч, хvлээж аваад ашиглаж чадвал богино хугацаанд баяжих боломжтой.
        Хэрвээ та зах зээлийг мэдэрч байхыг хvсвэл мэдээлэлд байнга ойрхон бай. Хэзээ ч бvv хоцор. Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлтэй холбоотой вэб хуудас, сонин сэтгvvлийг залхууралгvй уншиж байгаарай. Танд санал болгож байгаа шинэ бvхнийг анхааралтай уншиж судал. Yргэлж санхvvгийн давалгаанд хамт хөвж байгаарай. Амжилт олно гэдэгт итгэ.

Танд зарим саятануудын зөвөлгөөг хүргэлээ. Одоо танд хувийн зөвөлгөөнөөс хүргэе. Forex зах зээлд оролцсоноор 100$ дансаа нээж сард хамгийн багадаа 300$ хийнэ.Түүнийхээ 100$ хэрэгцээндээ зарцуулахад танд 200 ам доллар үлдэнэ. Та дахиад 200$ арилжаа хийж, хамгийн багадаа 600$ болгоно. Ингээд л өсөх зарчимаар явах болно гэдгийг та ойлгож байгаа. Харин таньд эргэлзээтэй нэг л асуудал байна. Энэ юу вэ? Мэдээж эрсдэл шүү дээ. Та алдвал яах вэ? гэж бодож байгаа байх. Тэгвэл танд ганцхан зөвөлгөө өгье. Маш сайн судал. Ингээд таны судалсан аргаар захиалга 80% ордог байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд л та хэчнээн л бол хэчнээн ам доллар хийж болно. Та ямар ч бизнесийг сайн судлаагүй байж бусдын "Маш сайн төсөл, хурдан ирцгээ, хүссэн мөнгөө олно! " гэх мэт үгэнд итгэн хөрөнгө оруулалт хийдэг нь таны алдаа. Тиймээс сайн судалж байж хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв зүйтэй арга болно.

Category: Forex лекц | Views: 1102 | Added by: johnyfx | Rating: 4.0/1
Total comments: 1
1 bi  
0
санхvvгийн давалгаанд хамт хөвж байгаарай. Амжилт олно гэдэгт итгэ.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]