
“Форбс” сэтгүүлээс шалгаруулсан
оросын шилдэг 40 бизнес эрхлэгч эмэгтэйн нэрсийн жагсаалтад багтсан
Юлия Евдокимова нь "Palais Royal" дарсны худалдаа эрхлэгч компанийн
ерөнхийлөгч, 31 настай. Тэрбээр, "Cosma” сэтгүүлд ярилцлага өгчээ:
- Би Петербург хотод өссөн. Дунд
сургуульдаа шаргуу суралцаж, алтан медальтай төгслөө. Дараа нь би Санкт
Петербургийн санхүү эдийн засгийн дээд сургуулийг улаан дипломтой
дүүргэсэн тул шведийн Упсальскийн Их сургуульд сурах урилга хүлээн
авсан юм.
Харин би өөрийн карьераа
Петербургийн “Bayer” компанийн бүсийн менежер, худалдааны төлөөлөгчөөр
эхэлсэн юм. Удалгүй би карьерын шатаар өгсөхийн тулд боловсролоо
дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Энэ зорилгоор Францын “ESIDEC “
олон улсын Худалдааны дээд сургуульд орж суралцлаа.
Энэ сургуулийг төгсөгчид
хөдөлмөрийн зах зээл дээр ихээхэн эрэлттэй байдаг тул төгсмөгц “ICN
Октябрь” эмийн үйлдвэрийн худалдаа хариуцсан захирлын ажлыг санал
болгосон юм. Удалгүй Москвагийн бүсийн "ICN Pharmaceuticals” үйлдвэрийн
захирлаар томилсон бөгөөд хагас жилийн дотор би тус компанийн бүх
Оросын Үндэсний тэргүүн болж захиргаанд маань 600 гаруй хүн ажиллах
боллоо.