Уг номын зохиолч болох Герберт Н.Кэссоны бичсэн энэхүү номонд ХХ зууны
шилдэг бизнесмэнүүдийн мэргэн багш болж ололт амжилтын оргилд хүрэх
замыг зааж өгсөн байдаг.Герберт Н.Кэссон уг номондоо бизнесийн тухай
шинжлэх ухааны үндсийг тавьж, урьд өмнө зөвхөн аз завшаан, хүч
түрэмгийллийн үр дүн мэтээр ойлгогдож байсан бизнесийн амжилт ололтод
хүрэх хууль, зарчмуудыг хөдөлбөргүй үнэнээр томъёолсон юм.Бизснесийн
шинжлэх ухаан цогцлон бүтэхдээ эдийн засаг, удирдах ухаан, сэтгэл зүйн
гурван баганад түшиглэж, хүний бүтээл ч тайлбарлаж байна.  Герберт
Н.Кэссоны номлол нь бизнесмэн бол шуналд хөтлөгдсөн мөлжигч биш, өөрийн
хөрөнгө, үйл ажиллагаагаар дэнчин тавьж, асар их зориг тэвчээр гарган
өрсөлдөөнт ертөнцөд баялаг бүтээж, хөгжил цэцэглэлийн үндсийг
бэхжүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй удирдагч хүн болохыг яруу
тод харуулсан билээ. Герберт Н.Кэссоны үзэл номлол ХХ зууны хүн
төрөлхтөний хөгжилд оруулсан хувь нэмрийг хэтрүүлж үнэлэхэд
бэрхшээлтэй. Энэ ном үе үеийн бизнесмэнүүдийг хүмүүжүүлэх шилдэг бүтээл
болсоор байна.Зохиогч энэ номоо туурвихдаа бизнесийн ертөнцийг хагас
зууны туршид судалж, амьдралаар нотлогдсон үнэний үрийг уйгагүй
цуглуулсан юм.Энэ бүхэн тусгагдаж, томъёолсон зарчмууд нь үеийн үед
хүчин төгөлдөр байхын үндэс болдог.Үнэнхүү итгэлээрээ бизнес эрхлэхээр
шийдсэн хэн боловч Герберт Н.Кэссоны томъёолсон зарчмуудыг бүрэн
мөрдөхгүйгээр амжилтад хүрэхэд найдах ямар ч үндэсгүй. Харин тэр
бүхнийг ухаж ойлгоод ухаалгаар мөрдвөл амжилт баталгаатай ирнэ.Ийм
учраас Герберт Н.Кэссоны бичсэн гурван боть номыг нэгтгэсэн "Бизнесийн
алтан судар" хэмээн нэрлэсэн номыг та бүхэндээ танилцуулж байна.Энэхүү номыг 1915 онд анх зохиожээ.1971 онд Бомбейд хэвлэсэн энэ номын хавтсан дээр "энэ ном 2,000,000 илүү хувиар тарсан" гэж бичжээ.Тухайн үед бизнесийн хүрэнд үүнтэй өрсөлдөх ном үгүй байжээ. Хэдийгээр энэ ном 80 нас хүрч яваа ч гэсэн эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлж байгаа Монгол орны залуу бизнесмэнүүдэд сайн зөвлөгч болно гэдэгт би итгэж байна. Энэ ном бол ирээдүйн тэрбумтны сурах бичиг мөн
|