Welcome Традер | RSS

JohnyFX

Ням гараг, 2025-07-20, 12:27 PM
Main » Articles » Алдартай хүмүүсийн түүхээс

Entries in category: 4
Shown entries: 1-4

Sort by: Өдөр · Нэр · Үнэлэмж · Сэтгэгдэл · Уншсан
Герберт Н.Кэссон 1869 онд Канадад төржээ.Тронто хотын их сургууль төгссөнөөс хойш үйлдвэрийн газруудад ажлын нөхцөлийг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх нь ажилчид болон эздийн аль алинд нь ашигтай болохыг сурталчилсан лекц яриагаараа нэрд гарсан байна.
Тэр гучин насандаа Америк тивийн хамгийн том сонин "Нью-Йорк Уорлд" -ыг толгойлж Америкийн хамгийн том шилдэг компаниудын зөвлөх болсон байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед
Алдартай хүмүүсийн түүхээс | Уншсан: 936 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Cэтгэгдэл: (0)

“Форбс” сэтгүүлээс шалгаруулсан оросын шилдэг 40 бизнес эрхлэгч эмэгтэйн нэрсийн жагсаалтад багтсан Юлия Евдокимова нь "Palais Royal" дарсны худалдаа эрхлэгч компанийн ерөнхийлөгч, 31 настай. Тэрбээр, "Cosma” сэтгүүлд ярилцлага өгчээ:

- Би Петербург хотод өссөн. Дунд сургуульдаа шаргуу суралцаж, алтан медальтай төгслөө. Дараа нь би Санкт Петербургийн санхүү эдийн засгийн дээд сургуулийг улаан дипломтой дүүргэсэн тул шведийн Упсальскийн Их сургуульд сурах урилга хүлээн авсан юм.

Харин би өөрийн карьераа Петербургийн “Bayer” компанийн бүсийн менежер, худалдааны төлөөлөгчөөр эхэлсэн юм. Удалгүй би карьерын шатаар өгсөхийн тулд боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Энэ зорилгоор Францын “ESIDEC “ олон улсын Худалдааны дээд сургуульд орж суралцлаа.

Энэ сургуулийг төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр ихээхэн эрэлттэй байдаг тул төгсмөгц “ICN Октябрь” эмийн үйлдвэрийн худалдаа хариуцсан захирлын ажлыг санал болгосон юм. Удалгүй Москвагийн бүсийн "ICN Pharmaceuticals” үйлдвэрийн захирлаар томилсон бөгөөд хагас жилийн дотор би тус компанийн бүх Оросын Үндэсний тэргүүн болж захиргаанд маань 600 гаруй хүн ажиллах боллоо.

Алдартай хүмүүсийн түүхээс | Уншсан: 1553 | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-23 | Үнэлэмж: 0.0/0 | Cэтгэгдэл: (0)

Рокфеллер ажлын гараагаа 16 настайдаа эхэлсэн
Жон Дэвисон Рокфеллер 1839 оны долдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Иорк хотын Ричфордод зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь нь болж мэндэлжээ.

Рокфеллер анх 16 настайдаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн билээ. Тэрбээр нягтлан бодогчийн туслахаас дэлхийн хамгийн агуу бизнесмэн болтлоо дэвшиж чадсан юм. Түүний хамгийн анх ажиллаж байсан компани нь зах зээл дээр тийм ч том орон зай эзэлдэггүй учраас Рокфеллерийн гурван сарын цалин ердөө 50 ам.доллар байжээ. Яг энэ үед Рокфеллер тэтгэвэртээ гараад өөрийнхөө нийт хөрөнгөний арваас илүү хувийг хүмүүнлэгийн ажилд буюу буяны үйлсэд зарцуулна хэмээн өөртөө амласан байна. Энэхүү амлалтаа Рокфеллер биелүүлж чадсан юм.

Рокфеллер эрс өөрчлөгдөв
Иргэний дайны дараагаар Америкийн хамгийн хөгжингүй таван газрын нэг нь Кливлэнд байлаа. Харин 1870 оны нэгдүгээр сард Рокфеллер Огаиогийн газрын тосны үйлдвэрийг эзэмшснээр Кливлэндийн улам бүр хурдацтайгаар хөгжих болсон. Түүний "Стандарт-Оил" корпораци Америкийн зах зээлийн 90 хувийг дангаараа эзэмшиж, газрын тосны чиглэлээр үйлдвэрлэлээ явуулдаг 34 компанийг дампууралд хүргэж, ноёрхлоо тогтоож чадсан юм.
Алдартай хүмүүсийн түүхээс | Уншсан: 2412 | Author: johnyfx | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-19 | Үнэлэмж: 5.0/2 | Cэтгэгдэл: (0)

Манай сайт амжилтанд хүрсэн хүмүүсийн амжилтын нууцаас хуваалцдаг билээ. Энэ дугаартаа шинжлэх ухааны түүхэнд агуу нээлт хийсэн хамгийн агуу одон оронч, физикч, математикч Галилейгийн амжилтанд хүрсэн нууцаас хүргэж байна. Тэрбээр огторгуйг дуран авайгаар харж, физикийн шинэ салбар болох механикийн үндсийг тавьж, математикийн хуулиуд байгальд ч мөн үйлчилдгийг баталжээ.

Галилей Италийн Писад /1564-1642/ дээд зиндааны боловч ядуу амьдралтай математик, хөгжим сонирхдог эцгийн хүү болж төржээ. Аавийг нь Винсенцио гэдэг байлаа. Тэрээр сайн боловсрол олж авсан, хүмүүжилтэй хөгжимчин байсан гэдэг. Эрүүл мэндээ сайжруулахын тулд Писагаас Флоренц руу гэр бүлээрээ нүүжээ. Гүн ухааны уламжлалт сургалтаар хүмүүжүүлсэн боловч бодол санаагаа нуудаггүй нэгэн болж өсчээ.

Галилейг 17 хүрэх үед Писагийн Анагаах ухааны их сургуульд бүртгүүлсэн байна. Анагаах ухааныг судалж байх үедээ геометрийн сэдвээр лекц сонссон нь математикийг сонирхоход хүргэжээ. Галилей сургуульдаа орсны дараа Аристотелийн физикийн хичээлийг илүү сонирхож байлаа. Аристоль, Платон нарын хуучин ном зохиол болон Аристолийн үзэл санааг үгүйсгэсэн ном зохиолыг судалсан байна. Гэсэн хэдий ч эртний эргэлзээтэй хариултууд түүний сэтгэлд нийцсэнгүй. Аристотелийн бүтээлүүд, онол, туршилтуудыг судлан зарим нэг зүйл нь буруу болохыг баталжээ. Хэнтэй ч адилгүй энэ зан ааш, ил тод үгс нь түүнийг элдвээр хочлуулахад хүргэж байв.

Алдартай хүмүүсийн түүхээс | Уншсан: 3221 | Author: johnyfx | Нийтлэгч: johnyfx | Нийтэлсэн: 2009-01-19 | Үнэлэмж: 5.0/1 | Cэтгэгдэл: (1)