 “Форбс” сэтгүүлээс шалгаруулсан
оросын шилдэг 40 бизнес эрхлэгч эмэгтэйн нэрсийн жагсаалтад багтсан
Юлия Евдокимова нь "Palais Royal" дарсны худалдаа эрхлэгч компанийн
ерөнхийлөгч, 31 настай. Тэрбээр, "Cosma” сэтгүүлд ярилцлага өгчээ:
- Би Петербург хотод өссөн. Дунд
сургуульдаа шаргуу суралцаж, алтан медальтай төгслөө. Дараа нь би Санкт
Петербургийн санхүү эдийн засгийн дээд сургуулийг улаан дипломтой
дүүргэсэн тул шведийн Упсальскийн Их сургуульд сурах урилга хүлээн
авсан юм.
Харин би өөрийн карьераа
Петербургийн “Bayer” компанийн бүсийн менежер, худалдааны төлөөлөгчөөр
эхэлсэн юм. Удалгүй би карьерын шатаар өгсөхийн тулд боловсролоо
дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Энэ зорилгоор Францын “ESIDEC “
олон улсын Худалдааны дээд сургуульд орж суралцлаа.
Энэ сургуулийг төгсөгчид
хөдөлмөрийн зах зээл дээр ихээхэн эрэлттэй байдаг тул төгсмөгц “ICN
Октябрь” эмийн үйлдвэрийн худалдаа хариуцсан захирлын ажлыг санал
болгосон юм. Удалгүй Москвагийн бүсийн "ICN Pharmaceuticals” үйлдвэрийн
захирлаар томилсон бөгөөд хагас жилийн дотор би тус компанийн бүх
Оросын Үндэсний тэргүүн болж захиргаанд маань 600 гаруй хүн ажиллах
боллоо.
Өөрийн карьерыг босгосон энэ бүх
хугацаанд би газар зүйн байрлалын хувьд байнга л нөхрөө дагадаг байлаа.
Эхлээд Москвад, дараа нь Нью-Йоркт. Харин миний аз борлж, би их сайн
нөхөртэй. Түүнтэйгээ есөн жилийн турш хамт амьдарч байна. Харин анхны
хайртайгаа 18 настайдаа учирч шууд л гэрлэсэн боловч Москвад ганцаараа
эргэж ирсэн. Энэ үедээ би нөхөртэйгээ цаашид хамт амьдрах эсэхээ шийдэж
чадахгүй удсан бөгөөд энэ талаар сайтар бодох хэрэгтэй байлаа.
Бид ч нэг нэгийгээ удаан зовоосон.
Надад илүү хүчтай, өөр түвшний эр хүн хэрэгтэй буйг ухаарсан ч түүнийг
өөрөөсөө түлхэх их хэцүү байсан.
Ирээдүйгээ нухацтай бодсоны дүнд,
хөлсний менежер хэвээр үлдэж болохгүй, өөрийн гэсэн ямар нэг бизнестэй
болох хэрэгтэй гэж шийдсэн. Ингэж л анх өөрийн гэсэн дарсны компани
байгуулах санаа төрж байлаа. “Худалдаж ав- худалд” гэсэн зарчим бүхий
хэвшмэл ойлголтыг давж гарахгүй л бол ийм бизнест миний сохирхол шууд л
унтрах гээд байлаа. Ингээд би "онцгой" дарсан дээр мэргэших
шаардлагатай гэдгийг ойлгосон. Дарсны хувьд их үнэтэй байх албагүй,
гэхдээ сонирхол татсан, ховор байх нь чухал. Эхлэлийн хөрөнгийг
гаргахад миний гэр бүл их тусалсан. Харин тэр мөнгийг би түүнд бизнесээ
оргилд хүрсний дараа л эргүүлэн өгсөн.
Ийм байдлаар би “Palais Royal”
компаниа өөрөө бие даан байгуулсан юм. Дарсны худалдаа эрхлэх нь чанга
зүйл гэдгийг би өөрийн туршлагаараа мэдэрч байсан. Би энэ бизнестэй
ямар ч холбоо харилцаа байхгүй тэгээд ч огт мэдэхгүй шинэ хүнд сайн
дарсаа худалдахыг хэн ч хүсэхгүй гээд олон хүндрэлтэй асуудал тулгарсан
юм.
Тиймээс
би өөрийн компанийн гуравны хоёр хувийг барууны хоёр хөрөнгө
оруулагчдад өгөхөөр шийдлээ. Тэд миний хувьд, худалдан авагчдын
ертөнцөд нэвтрэх үнэмлэх минь болж байсан. Дараа нь , тун удалгүй 2006
он гарч онцгой албан татварыг мөрдөж эхэлснээр гадны спиртүүд оросын
лангуунаас арчигдсан. Хамтрагч нар ч бизнесээ зогсоохыг санал болгож,
би тэдэнд хувийг нь өглөө.
Өдөр бүр олон тооны хүнтэй ажил
ярьж байлаа. Зөвхөн үйлчлүүлэгч төдийгүй нийлүүлэгч нартай уулзаж
байсан. Бидэнтэй хамтарч ажиллаж байсан дарс үйлдвэрлэгчдийн тэргүүнүүд
бүгд л хосгүй, увьдастай лидерүүд. Манай бизнест маш олон зүйл дотоод
хөг, яруу найраг, уран бүтээл, оюун санаатай холбоотой. Би өөрөө дарс
үйлдвэрлэгч бүртэй харьцаж, биечлэн очиж уулзан, өөрөө дарсаа сонгож
байсан.
Урагшлахаасаа битгий ай. Өөрийгөө
байнга хөгжүүл, суралц. Хийж буй зүйлдээ эргэлзэлгүй, бүрэн итгэлтэй
бай. Эмэгтэй хүн дур улаам байдлаар бүхнийг нээж болох ч харин банк
таны мэргэжлийн ур чадварын өмнө л хаалгаа нээнэ. Бас нэг зүйл бол энэ
дэлхий дээр хаа сайгүй оюун санааны гоо сайхны “индэр” тавиатай байдаг
юм шүү. Энэ үнэхээр байдаг гэдэгт итгээрэй.
|